Чуулганы танилцуулга

20 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоолоор байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Батзориг, Л.Мөнхбаатар, Д.Мурат нар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хийж санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэв. Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн хуралдаанаар хийж санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлсэн. 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Тус Байнгын хорооны гишүүд болон Байнгын хорооны ажлын алба Өргөдлийн байнгын хороотой хамтран 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа. 3.Бусад ажлын талаар а. Байнгын хороо тайлангийн хугацаанд дараах тайлан, мэдээллийг хуралдаанаараа сонсож, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгч ажилласан. Үүнд: 1/ 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсож, Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт; 2/ 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын биелэлт болон Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw