Чуулганы танилцуулга

12 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эрхэм гишүүд ээ, Чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гадаад харилцаанд хэд хэдэн чухал үйл явдал болж өнгөрлөө. Улсын Их Хурлын даргын түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 5 жилийн дараа албан ёсны айлчлал хийж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо болсон Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Олон Улсын Парламентын Холбооны Ардчилал, хүний эрхийн хорооны товчооны гишүүнээр сонгогдлоо. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Монголын парламентын төлөөлөгчид анх удаа албан ёсны ажиглагчаар оролцлоо. Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь уулзалт, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын анхдугаар бага хуралд хамтран санаачлагчийн хувиар Улсын Их Хурлын төлөөлөл оролцсон. Эдгээр нь олон улсын түвшинд Монголын парламентын нэр хүнд өсөн нэмэгдэж, байр суурь бэхэжсээр байгаагийн тод илрэл юм. Бидэнд эрх зүйт төрийг улмаар төлөвшүүлэх, улсаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, саад бэрхшээлээ арилгах чиглэлээр шийдвэл зохих асуудал, засах нь зайлшгүй алдаа, хийх нь гарцаагүй шинэчлэлийн аль аль нь бий. Гэхдээ өөрчлөн сайжруулах нэрээр нийгмийн сэтгэл зүйг зориуд бэлдсэн буруу технологиор угаах, эмх замбараагүй байдалд турхирахыг оролдох нь яавч сайн зүйл биш. Төр нь ч, нийгэм нь ч, бодлого нь ч тогтвортой, зөвхөн хуульд захирагдаж, шударга, хариуцлагатай байж чадаж гэмээнэ бид илүү сайнд хүрнэ. Тиймээс нийт үндэстэн, улсын эрх ашгийг эн тэргүүнээ эрхэмлэхийг ард олондоо, төрийн түшээ Улсын Их Хурлын гишүүддээ хандан уриалъя. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw