Чуулганы танилцуулга

98 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга эдлэлийн арилжаа эрхлэгч, нотариатч, хуульч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нар нь хуулийн хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамаарна. - Мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог эрсдэлд суурилсан хэлбэрт оруулах нөхцөлийг бүрдүүлж, мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналтын хөтөлбөр болон харилцагчийг таньж мэдэх талаарх зохицуулалтыг боловсронгуй болгосон. - Эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, уг ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэхэд тавигдах шаардлага, эрсдлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалт гэх зэрэг зохицуулалтыг хуульд тусгаж, үүнтэй холбоотой нарийвчилсан ажиллагааг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”- аар зохицуулах асуудлыг тусгахдаа төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн журмыг баталдаг байхаар өөрчилсөн. - Эдийн засгийн харилцаанд орж байгаа аливаа хөрөнгийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэх тогтолцоог бий болгох зорилгоор бүртгэлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг байхаар тусгасан. - Мэдээллийн нууцлалыг хадгалах зохицуулалтыг харилцан үнэлгээний тайлангийн зөвлөмжид нийцүүлэхээс гадна хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг өөрчлөн найруулж хуульчилсан. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг Улсын Их Хурал 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөн баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 263526, 99036669

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw