119 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ТӨРӨӨС ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ 2020 ОН ХҮРТЭЛ БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ 18 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан. Дээрх тогтоолын хавсралтад “Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлөх бэлтгэл хангах зорилгоор үндэсний агаарын тээвэрлэгчийн олон улсын үндсэн нислэгийн чиглэлд (Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар) хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байх, бусад тээвэрлэгчийг олон улсын бусад шугамд, орон нутаг, бүс нутгийн шугамд хуваарилах зарчмаар агаарын тээврийн зах зээлийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтлах, гадаад улсын үндсэн нислэгийн чиглэлээс Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд “нэг шугам-нэг тээвэрлэгч” бодлого баримтална” гэж заасан нь агаарын тээврийн харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг хязгаарласан, тээвэрлэлтийн үнэ тарифийг бууруулах боломжгүй нөхцөл байдал үүсгэж байгаа тул уг зохцуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан байна. Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар тус салбарт үнэ тарифыг бууруулах” зорилт дэвшүүлсэн. Гэтэл дээрх зохицуулалтын улмаас уг зорилт, арга хэмжээнүүд хэрэгжих боломжгүй байна. Иймд Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад заасан “олон улсын үндсэн нислэгт хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүйгээр нислэгийн шугамыг хуваарилж байгаа одоогийн зарчмыг өөрчилж агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, нислэгийн давтамжийг агаарын хөлгийн суудлын багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх зарчмаар олон улсын шугамыг хуваарилж”, “гадаад улсын үндсэн нислэгийн чиглэлээс Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд “нэг шугам-нэг тээвэрлэгч” бодлого баримтална” гэж заасныг “үндэсний компанийн өрсөлдөх чадварыг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх бодлого баримтлах”-аар үндэсний агаарын тээвэрлэгчид ач холбогдолтой уян хатан зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзэн Улсын Их Хурлаас тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ. Ингэснээр агаарын тээврийн харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдаж, зах зээлийн зарчмаар өрсөлдөх, зорчигч тээврийн хүчин чадал нэмэгдэх, агаарын тээврийн үнэ тариф буурах боломж бүрдэж байна. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас: 267451, 99904989
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw