Чуулганы танилцуулга

124 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхыг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шилжүүлэх, тэнцвэржүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой үе шаттай хийх шаардлага байсаар байна. Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохдоо дээд шатны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байх зарчмыг баримтлан Нийгмийн даатгалын тухай хуулийн “Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага” гэсэн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагын даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэсэн өөрчлөлт оруулсан. Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Баяртуяа Утас: 262804, 88606088 НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүнээс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохдоо дээд шатны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байх зарчмыг баримтлан Нийгмийн халамжийн тухай хуулийн “Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, хяналт” гэсэн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэсэн өөрчлөлт орууллаа. Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Баяртуяа Утас: 262804, 88606088 ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw