Чуулганы танилцуулга

136 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хэлэлцээр байдаг бөгөөд Төв Азийн бүс нутаг дахь манай улсын чухал түнш орны нэг юм. Хоёр улсын хооронд түүх, соёлын гүн бат хэлхээ холбоотой бөгөөд нүүдлийн соёл иргэншил, нүүдлийн мал аж ахуй, хэл, ёс заншлын адил төсөөтэй олон нийтлэг зүйлтэй. 2017 оны 11 дүгээр сарын байдлаар хоёр орны худалдааны нийт эргэлт 600,000 ам.доллар, үүнээс экспорт 268,600 ам.доллар, импорт 328,000 ам.доллар байна. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 43 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо Ерөнхий консулын газар байгуулахаар шийдвэрлэсний дагуу 2014 онд Ерөнхий консулын газрыг 4 хүний орон тоотойгоор нээн ажиллуулж байна. Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод байрлах Ерөнхий консулын газрын түвшинг Элчин сайдын яам болгон ахиулсанаар хоёр орны түүх, соёлын эртний уламжлалт харилцаа, хэлхээ холбоо бэхжих, худалдаа, эдийн засгийн харилцааг түүхэн уламжлал, туршлагадаа тулгуурлан харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх, бүс нутгийг хамарсан эдийн засгийн томоохон төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд оролцох боломжтой болох, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон бүс нутгийн орнуудтай хийх худалдааны эргэлт сайжрах чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 266343, 95952520 “ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 05 дугаар сарын 24ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Цахим бодлогын түр хороо нь төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэгтэй ажиллах бөгөөд хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил эрх эдэлнэ. Түр хорооны бүрэлдэхүүнийг 26 гишүүнтэй байхаар тогтоосон бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Л.Болд, С.Бямбацогт, Г.Занданшатар, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа, А.Ундраа, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.ЭнхАмгалан, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нарыг тус тус баталсан байна. Цахим бодлогын түр хороог байгуулснаар төрийн ажил, үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй, шуурхай болгох, мэдээлэл технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хөгжлийн шинэ гарц, боломжийг судлах, цахим шилжилт хийх арга зам, олон улсын зах зээлд шинэ ажил, бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийг судлах, цахим бодлогын асуудал, энэ талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон талын ач холбогдолтой. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw