Чуулганы танилцуулга

74 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэмийн шугамаар дараах гадаад арга хэмжээ, айлчлалууд хэрэгжлээ. 5.1.ДОТООДОД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ А. Улсын Их Хурал 2018.04.11-14 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Доржиев Цырен-Даши тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь болон бүлгийн гишүүдтэй уулзан, Монгол, Оросын Холбооны Улсын хил орчмын бүс нутаг, түүний дотор Буриад Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломжуудын талаар ярилцсан. Мөн Улсын Их Хурал, Буриадын Ардын Хурал хоорондын найрсаг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлж, улмаар бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэх нь чухал гэдэгтэй талууд санал нэгдэв. 2018.04.29-05.01 Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири, Парламентын даргын хувийн нарийн бичгийн дарга Браян Прунти, Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь Ирланд Улсын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Шэйн Раян болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцааны бусад асуудлаар санал солилцлоо. Мөн хоёр улсын парламентын тэргүүн нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Парламентын Доод танхим хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав. Айлчлалын хүрээнд ноён Шон О’Фарел Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдтэй уулзалт хийв. Монгол Улс Ирланд Улстай 1998 онд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлсэн энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог байлаа. Б. Монголын Парламентын Бүлгэм 2018.05.21-26 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очирын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын парламентын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабенда, Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Барбара Хробак, Элжбета Стенпень, Сеймийн гишүүн, Сейм дэх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw