17 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд тус тус хүргүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаарх санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсэгт ажлын албанаас орж ажиллан, ажлын хэсгийн 1, ажлын дэд хэсгийн 3 удаагийн хуралд оролцож, саналаа бэлтгэн танилцуулсан. Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 1, ажлын дэд хэсэг 1 удаа тус тус хуралдсан. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцаж, мэдээ, мэдээллийг сонссон. Мөн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаарх асуудлыг Байнгын хорооны хурлаар сонсож, танилцав. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Байнгын хорооны дарга О.Содбилэг болон ажлын албаны ажилтнууд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, артиллерийн байлдааны буудлагатай хээрийн сургуультай танилцав. Мөн Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зэрэг байгууллагуудаас эрхлэх асуудлынхаа хүрээнд шаардлагатай мэдээллийг авч ажиллалаа. 3.Бусад ажлын талаар 2018 оны 04 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын бага хурал, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг, 2018 оны 05 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Үндэсний Батлан хамгаалах Их сургуульд зохион байгуулагдсан “Мэдээллийн аюулгүй байдал: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан “Парламентын хяналт: Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурал, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурал, Азийн Хүн амын хөгжлийн нийгэмлэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах нь” сэдэвт Ази-Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн, 2018 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw