Чуулганы танилцуулга

44 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Байнгын хорооны тогтоолоор болон Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт болон бусад холбогдох байгууллагад үүрэг, чиглэл болгосон нийт 115 тогтоолын 688 заалт мэдээллийн сангийн хяналтад байгаагаас 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны 7 тогтоол, 5 тэмдэглэлийн 94 заалтыг нэмж хяналтад авч ажилласан байна. Үүнд: Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн: - Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын биелэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2018 оны 05/13 дугаар тогтоолоор Засгийн газарт; - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцол, Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцлын талаарх мэдээлэл сонссонтой холбогдуулан тус Байнгын хорооны “Чиглэл өгөх тухай” 2018 оны 06 тоот тогтоолоор Засгийн газарт; - Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 1315, 3548 тоот зөвлөмжүүдийн хүрээнд хийгдсэн ажлын талаарх тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан “Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 2018 оны 07/16 тоот тогтоолоор Засгийн газарт; - НББСШУБХ-ноос “Монгол Улсын консерватор /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2018 оны 13 тоот тогтоолоор Засгийн газарт; - НББСШУБХ-ноос “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2018 оны 14 тоот тогтоолоор Засгийн газарт; - ӨБХ-ноос “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх” мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2018 оны 04 тоот тогтоол; - НББСШУБХ-ноос “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2018 оны 17 тоот тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газарт. Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгсөн: - НББСШУБХ-ноос “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт; - ӨБХ-ны хуралдаанаар 1995 оноос өмнө тогтоолгосон тэтгэврийн хэмжээ бага, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, нэг удаагийн буцалтгүй тусламжийг нөхөн олгуулах зэрэг асуудлаар ирүүлсэн өргөдлийн талаар хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт; - ТББХ-гоор Төрийн албаны зөвлөлийн 2017 оны тайлан хэлэлцсэнтэй

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw