Чуулганы танилцуулга

114 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга В) Эдийн засгийн чиглэлээр БАНКНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Банкны салбарт хийгдэх бүтцийн өөрчлөлтийн суурь нөхцөлийг бэхжүүлэх замаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилго бүхий Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль” нэртэйгээр баталсан. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд банкинд өөрийн хөрөнгийн шаардлага тавих, өөрийн хөрөнгийн шаардлагыг банк, банкны хувьцаа эзэмшигч, бусад хөрөнгө оруулагчаар хангуулах, эдгээрээс банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг тогтоосон хугацаанд хангаж чадаагүй тохиолдолд банкнаас дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх, төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх нөхцөл, хэлбэр, үйл ажиллагаа, банкинд төрөөс оруулсан хөрөнгийг удирдах, төсөвт буцаан төвлөрүүлэх, төрийн байгууллагын бүрэн эрх, төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкинд хийх хяналт шалгалт, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг тусгасан. Өөрийн хөрөнгийн дутагдал, алдагдлыг банкны хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжинд хүлээсний дараа төрөөс бусад хөрөнгө оруулагч банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд энгийн хувьцаа, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөд энгийн хувьцаанд хөрвөх давуу эрхийн хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулах бол төрөөс банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд энгийн хувьцаа, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөд хувьцаанд хөрвөх хоёрдогч өглөг хэлбэрээр хөрөнгө оруулах зохицуулалтуудыг тусгалаа. Хуулийн төсөл батлагдсанаар олон нийтээс банкинд итгэх итгэл нэмэгдэж, банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ сайжирч, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдлээ. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас: 267451, 99904989 “МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай зохицуулалт нэмж оруулсан билээ. Хуулийн дээрх заалтыг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос Мөнгөний бодлогын зөвлөлийн орон тооны бус гишүүдэд Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 273 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг тус тус санал болгосон. Нэр дэвшигчдийг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw