Чуулганы танилцуулга

30 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв. Байнгын хорооны хуралдаанаас гарсан нэг тэмдэглэлийг холбогдох яам, агентлагт хүргүүлсэн. Хууль зүйн байнгын хороо тайлангийн хугацаанд нийт 8 тогтоол баталснаас хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 5 ажлын хэсэг байгуулагдан 18 удаа хуралдаж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан 5 танилцуулга /санал, дүгнэлт/-ыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хууль зүйн байнгын хороо нийт 50 хууль, Улсын Их Хурлын 14 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа /Хавсралт 1/. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар: Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиуд, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиуд, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиуд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиуд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиуд, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолуудыг батлууллаа. Мөн “Хуулийн төсөл буцаах тухай”, “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай”, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай”, “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийн тухай”, “Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ, албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлуулав. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04, 07, 08 дугаар дүгнэлт, Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хэлэлцэв. Мөн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw