41 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4. ХЗБХ-ны 2018 оны 04 дүгээр тогтоолоор Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд 2018 оны 03 дугаар сарын 21, 23, 27-ны өдрүүдэд тус тус хуралдаж, тус хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж, БСШУСЯ, БОАЖЯ, Гаалийн ерөнхий газраас Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа гишүүд танилцуулга, мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн гишүүд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 5. Улсын Их Хурлын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх ажлын цар хүрээнээс хамааран төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн эрдэмтэд, судлаачдын төлөөллүүдийг оролцуулсан 5 ажлын дэд хэсэг ажиллаж байна. Үүнд: - Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв, санхүүгийн ажлын дэд хэсэг; - Бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн ажлын дэд хэсэг; - Уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны ажлын дэд хэсэг; - Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын ажлын дэд хэсэг; - Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээ, түүний хэрэгжилт, үр дүнг тооцох ажлын дэд хэсэг зэрэг болно. Улсын Их Хурлын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаар захирамжаар Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэр гарч, Ажлын хэсгийн ахлагчаас Д.Дамба-Очирыг чөлөөлж, Д.Тэрбишдагвыг ахлагчаар томилон, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын 5 гишүүнийг нэмж оруулсан болно. Ажлын хэсгийн болон ажлын дэд хэсгийн гишүүд гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хүрээнд Оюу толгой ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, ажлын дэд хэсгүүд санал, дүгнэлтээ боловсруулж, Ажлын хэсэгт танилцууллаа. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва болон бусад гишүүд хэвлэлийн бага хурал хийж, Ажлын хэсгийн үйл ажиллагаа, явцын талаар танилцууллаа. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 6. Улсын Их Хурлын даргын 2018 оны 77 дугаар захирамжаар байгуулагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, ажлын хэсгийн удирдамжийг баталсан. Ажлын хэсэг Улаанбаатар хотод 2018 оны 05 дугаар сарын 01-09-ний өдрүүдэд, Орхон аймагт 2018 оны 05 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд удирдамжийн дагуу ажиллаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага болон ажиллагсдын төлөөлөлтэй уулзан олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэртэй холбогдох баримт бичиг, материалыг авч судалсны үндсэн дээр Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад Ажлын хэсгийн зөвлөмжийг хүргүүллээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас удирдамжид заасан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw