109 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталлаа. Энэ хуулиар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд импортоор оруулсан тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдуулсан гаалийн албан татварыг буцаан олгохоор боллоо. Буцаан олгох заалтыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хуулийн төсөл батлагдсанаар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын чанар, цар хүрээг нэмэгдүүлэх, мод модон бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах замаар ойн нөөцийн зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийг сайжруулан, улс орны ойн санг нэмэгдүүлэхэд бодитой үр дүн гарах болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд Утас: 261690, 91148580 МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2020-2021 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 05 дугаар 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг дор дурдсанаар батлав. Д/д Эдийн засгийн үндсэн үзүүлэлт Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл 2019 он 2020 он 2021 он 1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 8.0 6.0 6.0 2 Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 8.0 8.0 8.0 3 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 8,888.0 9,795.5 10,889.1 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 25.6 25.1 25.4 4 Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 10,993.8 11,475.6 11,945.5 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 31.7 29.4 27.9 5 Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/ 1,342.3 481.7 469.9 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.9 1.2 1.1 6 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ -2,105.8 -1,680.1 -1,056.4 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -6.1 -4.3 -2.5 7 Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2,890.1 2,870.6 2,710.5 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.3 7.4 6.3
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw