69 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга тогтоомжийн төслүүдтэй холбогдсон болон нийтэд тулгарч буй асуудлын талаар 20 хүн саналаа илэрхийлж, 383 хүний тавьсан хувийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах нартай холбогдож, танилцуулан, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдлын хариуг нь лавлах, шаардлатай албан тушаалтантай нь холбогдож хариуг өгүүлэх зэргээр шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүдтэй 4173 хүн, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудтай 356 хүн, нийт 4529 хүн Иргэдийг хүлээн авах байраар дамжуулан цаг авч уулзсан байна. Мөн www.11-11.mn цахим хуудсаар Улсын Их Хурлын гишүүдэд болон Байнгын хороо, намын бүлэг, Тамгын газарт хандсан 64 санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал ирүүлснийг гишүүдийн туслах, намын бүлгүүдийн ажлын албаар дамжуулан танилцуулсан. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw