Чуулганы танилцуулга

71 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Программ хангамжийн үйлчилгээ Хөдөлгөөнт оффисийн MyParliament системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хууль тогтоогчдыг хэрэгцээт мэдээ мэдээллээр шуурхай хангаж байна. Уг системд дараах мэдээ мэдээллүүд шинээр нэмэгдэн орсон. Үүнд: - Системийн хандалт – 360; - Үйл ажиллагаа – 1048; - Хуулийн төсөл – 258; - Хуулийн төслийн дагалдах файлууд – 582; - Үйл явдал, хуралдаан – 280. Хэрэглэгчдийн компьютер, зөөврийн компьютерийн хэрэглээний хангамж /үйлдлийн систем, стандарт хэрэглээний программ/-ийн засвар үйлчилгээг 63 удаа гүйцэтгэж, хэрэглээний программын талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Компьютерийн сүлжээ, түүнд суурилсан багц үйлчилгээ Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 765 мэдээ мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 65 мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 66 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд сонгогчдод шуурхай түгээж онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэрэглэгчдийн 700 гаруй төхөөрөмж LAN сүлжээгээр, 300 орчим төхөөрөмж WiFi сүлжээгээр интернетэд холбогдож байгаа бөгөөд 112 хэрэглэгчдэд сар бүр 3 гегабайтын дата эрх бүхий хөдөлгөөнт интернетийн үйлчилгээг үзүүлж, сүлжээний засвар үйлчилгээг 11 удаа хийж гүйцэтгэсэн. Мөн цахим шуудангийн систем болон дотоод сүлжээний мессенжер программын засвар үйлчилгээг 30 удаа, цахим хуудасны засвар үйлчилгээг 115 удаа хийж гүйцэтгэсэн. Номын сангийн уншлагын танхим, хуралдааны цахим системийн серверийн өрөө, техникийн удирдлагын өрөө, парламентын сэтгүүлчдийн өрөө зэрэгт нийт 20 хяналтын камераар байнгын бичлэг хийн хадгалж техникийн хяналтыг хэрэгжүүлж байна. Техник хангамжийн үйлчилгээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны цахим системд техник хэрэгслийн засвар үйлчилгээг 13 удаа, дүрсний системийн үйлчилгээг 170 удаа, дууны системийн засвар үйлчилгээг 6 удаа хийж гүйцэтгэсэн. Төрийн ордонд Улсын Их Хурлын Тамгын газраас оруулах, гаргах техник хэрэгслийн зөвшөөрлийг 8 удаа олгож, хяналт тавьж ажиллав. Дотоод сүлжээний IPTV-ийн үйлчилгээг 146 хэрэглэгчдэд үзүүлэн ажиллаж, хэрэглэгчдийн дуудлагын дагуу IPTV-ийн салаалагч төхөөрөмжийн техникийн гэмтлийг 5 удаа оношлон засварласан. Тамгын газарт ашиглагдаж байгаа 30 гаруй хувилан олшруулах машины графикт засвар, үйлчилгээг тогтсон хугацаанд нь хийж гүйцэтгэн 1 удаагийн томоохон гэмтлийг мэргэжлийн байгууллагатай хамтран засварлаж, хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 39 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварласан. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw