72 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.4.Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлтэй холбоотой нийт 14 судалгааны захиалгыг Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороод зэрэг нэр бүхий 9 захиалагчаас ирүүлсэн болно. Эдгээр судалгааны ажлуудыг Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд гүйцэтгэж, тайланг захиалагч гишүүдэд хүргүүлэхээс гадна Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан Улсын Их Хурлын intra.parliament.mn дотоод сүлжээ, хөдөлгөөнт оффисын сүлжээний MYParliament цэст цахим хэлбэрээр, Улсын Их Хурлын Номын санд цахим болон хэвлэмэл хэлбэрээр байршуулж байна. Мөн Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудсанд судалгааны ажлын жагсаалт болон судалгааны агуулгын тоймыг байршуулж байна. Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанаас Улсын Их Хурлын гишүүдийн хууль хэлэлцэн батлах үйл ажиллагаанд мэдээллийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 оны Улсын Их хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудад холбогдол бүхий гадаад, дотоодын бусад судалгааны байгууллага, судлаачдын гаргасан судалгаа, шинжилгээний материал, өдөр тутмын хэвлэлийн нийтлэл, статистик тоо баримт зэрэг 133 нэгж мэдээлэл, материалыг цуглуулан хэлэлцэх асуудал тус бүрээр ангилж, Улсын Их Хурлын дотоод сүлжээнд байршуулсан. Мөн тус албанаас эрхлэн “Судалгааны эмхэтгэл”-ийн 26 дугаар боть, “Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа”-ны 20 дугаар цуврал, “Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга” зэрэг ном, товхимол гаргаж Улсын Их Хурал, Тамгын газар, олон нийтийн хэрэгцээнд хүргүүллээ. Улсын Их Хурлын 2018 оны хаврын чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын статистик мэдээлэл /бүтээгдэхүүний төрлөөр/: НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН – 17 Судалгааны ажил - 14 Судалгааны ангилал /төрлөөр/ • Харьцуулсан судалгаа - 13 • Мэдээлэл лавлагаа - 1 Судалгааны ангилал /захиалагчаар/ • Улсын Их Хурлын дарга, гишүүд - 9 • Улсын Их Хурлын Байнгын хороо - 3 • Улсын Их Хурлын Тамгын газар, Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны төлөвлөгөөт - 2 Ном гарын авлага - 3 • Судалгааны эмхэтгэл №26 • Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа №20 • Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw