Чуулганы танилцуулга

106 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ, САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООХ ТУХАЙ”, “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ”, “НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛУУДЫН ТАНИЛЦУУЛГА 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1, мөн хуулийн З1 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг болон Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс товлон зарлаж, санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоосон. 2.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт болон Сонгуулийн ерөнхий хорооны саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхээр шийдвэрлэсэн. 3.Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.14 дэх заалт болон Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд 228 095 885 (хоёр зуун хорин найман сая ерэн таван мянга найман зуун наян таван төгрөг), орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуульд 162 537 250 (нэг зуун жаран хоёр сая таван зуун гучин долоон мянга хоёр зуун тавин төгрөг) төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Ц.Болормаа Утас: 260280, 99012580 “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, тус Байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн уг тогтоолыг баталлаа. “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолд 24 хууль тогтоомжийн төслийг нэр заан тусгахдаа дараах зарчмыг баримталсан болно. Үүнд: 1.Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд; 2.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод эхний ээлжинд хэлэлцүүлэхээр саналаа ирүүлсэн төслүүд; 3.Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасан болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw