113 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын гүйцэтгэлийг төсвийн бүрэлдэхүүнээр нь авч үзвэл: /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2017 оны батлагдсан төлөвлөгөө 2017 оны гүйцэтгэл Зөрүү Батлагдсан төсөвтэй харьцуулсан хувь 1 Нэгдсэн төсөв 9,494.4 9,017.3 -477.1 95.0 2 Улсын төсөв 7,420.6 7,139.6 -281.0 96.2 3 Орон нутгийн төсөв 2,623.6 2,437.1 -186.4 92.9 4 Нийгмийн даатгалын сангийн төсөв 1,907.5 1,890.3 -16.6 99.1 Нэгдсэн төсвийн тэнцэл: Монгол Улсын 2017 оны тэнцвэржүүлсэн тэнцлийг 2,810.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1,742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу 1,068.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 2.1 дахин буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувийг эзэлж байна. Үүнийг төсвийн бүтцээр харуулбал: /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2016 оны батлагдсан төлөвлөгөө 2016 оны гүйцэтгэл Зөрүү 1 Нэгдсэн төсөв -2,810.6 -1,742.5 -1,068.1 2 Улсын төсөв -2,693.3 -1,966.0 -727.3 3 Орон нутгийн төсөв -248.0 0.1 -247.9 4 Нийгмийн даатгалын сангийн төсөв 130.7 223.4 92.7 Тайлант онд төлөвлөснөөс улсын төсвийн алдагдал 727.3 тэрбум төгрөгөөр буурч, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тэнцлийн ашиг 92.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, орон нутгийн төсвийг 248.0 тэрбум төгрөгийн алдагдалтай төлөвлөснөөс 0.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь нэгдсэн төсвийн нийт алдагдал 1,068.1 тэрбум төгрөгөөр буурахад нөлөөлжээ. Нэгдсэн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2017 онд 6,589.2 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалж, 2,229.6 тэрбум төгрөгийн гадаад зээл авч, Тогтворжуулалтын сангаас 572.1 тэрбум төгрөг, Ирээдүйн өв сангаас 160.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, Ирээдүйн өв сангийн 196.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, өмч хувьчлалын орлого 22.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 22,751.6 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 74.4 хувь болж байгаа бөгөөд нийт өрийн 18.6 хувийг дотоод өр, 74.1 хувийг Засгийн газрын гадаад зээл, үнэт цаас, 7.3 хувийг Засгийн газрын баталгаатай зээллэг эзэлж байна. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw