Чуулганы танилцуулга

131 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн зорилт нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, батлан хамгаалах багц хуулиудтай нийцүүлэн улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулахад оршино. Энэхүү хууль нь анхдагч хууль бөгөөд 6 бүлэг, 24 зүйлтэй. Хуулийн гол үзэл санаа нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тогтоох замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийлэлээс ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгож байгаа явдал юм. Холбогдох хуулиудад зааснаар Монгол Улс орон нутгийн хамгаалалтад суурилсан батлан хамгаалахын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх бөгөөд орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд батлан хамгаалах тогтолцооны үндсэн гурван тулгуурын нэг юм. Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд: - орон нутгийн хамгаалалт, түүний зохион байгуулалт, үндсэн арга хэмжээтэй холбоотой зохицуулалт; - орон нутгийн хамгаалалтын нөөц, орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, орон нутгийн хамгаалалтын сургалттай холбогдох эрх зүйн зохицуулалт; - орон нутгийн хамгаалалтын удирдлага, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт; - нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх болон хуулийн этгээд, иргэний үүрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалт; - орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээний санхүүжилт, орон нутгийн хамгаалалтын нууцлалт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулалт. Энэхүү хууль нь төрийн бүх шатны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, иргэн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд орон нутгийн хамгаалалтыг зэвсэгт хүчний үйл ажиллагаа, улсын болон цэргийн дайчилгааны бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулна. Орон нутгийн хамгаалалтын үндсэн нэгж нь аймаг, нийслэл байх бөгөөд орон нутгийн хамгаалалтыг нутаг дэвсгэрийн зарчмаар аймаг, нийслэлийн Засаг дарга зохион

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw