21 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3/ 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицол, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицол, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбицлын талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл; 4/ 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонсож, Байнгын хорооны хамтарсан тогтоолоор Засгийн газарт; 5/ 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилт болон Мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл зэрэг болно. б. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай болон Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны нийт 3 тогтоол батлав. Үүнд: 1/ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай 2018 оны 04 дүгээр сарын 17ны өдрийн 05 дугаар тогтоол; 2/ Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаар “Чиглэл өгөх тухай” 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоол; 3/ “Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарсан 07/16 дугаар тогтоол болно. в. Байнгын хорооноос зохион байгуулсан болон оролцсон хэлэлцүүлэг, зөвлөгөөн, сургалт: 1/ Тус Байнгын хороо Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацтай хамтран “Хамтдаа хөгжье” уриан дор Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилИргэдийн оролцоо сэдэвт VIII зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат нар мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, орон нутгийн төр захиргааны байгууллагууд, ТББ, мэргэжлийн холбоод, малчид, тариаланчдад хандсан уриалга, зөвлөмж гаргалаа. 2/ Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-Малчдын улсын зөвлөгөөн”-д оролцож, нээлтийн үг хэлэв. 3/ Байнгын хороо Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо болон Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах (CBRN CoE initiative) санаачлагатай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw