14 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын Тамгын газрын хэлтсийн дарга, ажилтнуудын түвшинд нийт 8 хүн Улсын Их Хурал болон олон улс, бүс нутгийн байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, семинар, сургалт, туршлага судлах, танилцах аялалд оролцов. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Тамгын газар болон Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, бие төлөөлөгч-туслах, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, академик мэдлэг эзэмшүүлэх зэрэг чиглэлээр 14 төрлийн сэдэвт сургалтыг зохион байгуулав. Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагаа, чуулганы бэлтгэл ажлыг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдний орон нутагт ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээлэл сурталчилгааны зардлын үр ашгийг боловсронгуй болгох, ажиллагсдын цалин хөлс, гишүүдийн гадаад, дотоод томилолт, зочин төлөөлөгчтэй уулзах зардал, Улсын Их Хурлын гишүүдийн техник хэрэгслийг шинэчлэх, өрөөний засвар үйлчилгээ үзүүлэх, бусад шаардлагатай техник хэрэгсэл, эд хогшлыг зохих журмын дагуу худалдан авахтай холбогдсон арга хэмжээг шуурхай санхүүжүүлэн гүйцэтгэлийг ханган ажиллав. Улсын Их Хуралд 6052, Тамгын газарт 2874 албан бичиг ирснийг хүлээн авч, бүртгэн холбогдох албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлэлтийг хангуулан ажилласан. Улсын Их Хурлаас явуулсан 7037, Тамгын газраас явуулсан 1021 албан бичгийг албажуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд илгээсэн ба Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай холбоотой 48191 баримт бичгийг дотоод шуудангаар хүргүүлж, Иргэдийг хүлээн авах байраар 5916 иргэн үйлчлүүлсэн байна. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр Улсын Их Хурал болон Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй түгээх, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгааны бусад материалууд болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг эрхлэн хэвлүүлэх, парламентын үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг зохион байгуулах ажлуудыг эрхлэн гүйцэтгэв. Олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 482 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 14.173 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулав. Мэдээлэл технологийн чиглэлээр Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 27 удаагийн нэгдсэн хуралдаан, 101 удаагийн Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан, 52 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлгийн мэдээлэл, ажлын хэсэг, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтуудад программ, дуу, дүрсний системийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэн ажиллав. Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 765 мэдээ мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 65 мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 66 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд сонгогчдод шуурхай түгээж, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллалаа. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw