117 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хавсралтад тэдгээр эд хөрөнгийн байршил, эд хөрөнгө тус бүрийн балансын үнийн дүнг тусгасан. Тогтоолын 2 дугаар заалтад эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой урсгал зардлыг 2018 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан. Тогтоолыг хэрэгжүүлэхэд 8.7 сая орчим төгрөг зарцуулах урьдчилсан тооцоолол гарсан байна. Мөн зарим аймагт байгаа барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчлөх барилгын засварын зардал болон цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах багш ажилчдын цалин хөлс, урсгал зардлыг тооцож орон нутгийн төсөвт тусгах шаардлага байгаа болно. Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлснээр шинээр байгууллага байгуулах, эсхүл байгууллага дотор шинээр нэгж, алба бий болгох шаардлага үүсэхгүй бөгөөд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх зэрэг эдийн засгийн нэмэлт зардал шаардахгүй болно. Тогтоолд тусгагдсан бусад хөрөнгийн хувьд орон нутгийн өмчид шилжсэнээр ашиглалтын зардал нэмэгдэхгүй бөгөөд түрээсийн төлбөрийн зардал буурах юм. Тогтоолын хавсралтаар нийтдээ 28,136,741.71 мянган төгрөгийн үнэ бүхий 68 хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэхээр тусгалаа: 1.Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг цогцолбороор нь /санхүүгийн тайлангийн 2017.12.31-ний дүнгээр/ холбогдох аймгийн өмчид шилжүүлэх; 2.Аймгууд дахь хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан тул дансанд нь бүртгэлтэй байсан зарим автомашиныг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн өмчид шилжүүлэх; 3.Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн худалдааны битүү захын барилгыг тухайн аймгийн өмчид шилжүүлэх; 4.Мөн эрчим хүч, дэд бүтцийн зарим байгууламж, обьектууд болон төрийн өмчиийн компаниудын дансанд бүртгэлтэй суудлын автомашинуудыг тухайн орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээр тусгалаа. Энэхүү тогтоол батлагдсанаар, төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх хөрөнгийн зохицуулалт хийх, Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх, аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдол бий болж байна. Үүнээс гадна төрийн өмчөөс шилжүүлж авсан барилгыг ашиглан хүүхдийн цэцэрлэг 4-ийг ажиллуулснаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо буурна. /Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулна/ Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ц.Мягмарцэрэн Утас: 261541, 88100371
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw