165 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга үе шаттай нэмэгдүүлж, шаардлагатай хэсэгт бүрэн олгох шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэхээр тооцож байна. 2019 онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 137.3 тэрбум төгрөг зарцуулна. Ирэх онд 85 цэцэрлэг, 62 сургуулийг ашиглалтад оруулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 85.0 хувьд хүргэнэ. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ. Энэ бол боловсролын салбарт гарч буй томоохон дэвшил мөн. Энэ өөрчлөлт өсвөр үеийнхний боловсрол эзэмших, хүмүүжин төлөвших, авьяасаа хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Хүчирхийллээс хүүхдүүдээ хамгаалах, аюулгүй орчинд сурч, бойжих нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр иргэд, байгууллагуудын хүчин чармайлтыг нэгтгэн зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, зөрчлийг нэн даруй арилгах, хариуцлага тооцох, шаардлагатай гэж үзвэл хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулахгүй хийх шаардлагатай байна. Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, бүх шатны байгууллага, ажил хариуцсан хүмүүс энэ асуудлыг онцгой анхааралдаа авбал зохино. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох шийдвэр гаргасан нь энэ салбарт үйлчилгээний соёл, чанарын өрсөлдөөн бий болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чанарын хувьсал болно гэж үзэж байгаа юм. Улсын Их Хурал хойч үеийг сурган хүмүүжүүлэгч, оюуны соёл, мэдлэгийг өвлүүлэгч багш нарын хөгжлийг дэмжих хууль баталлаа. Энэ хуулиар багшийн мэдлэг, боловсрол, ёс зүй, нийгмийн баталгаа, мэргэжлийн ур чадвар, үнэлэмж, багш мэргэжлээр суралцагчдыг дэмжих тогтолцоог бүрдүүлсэн. Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын 2 хүртэл хувийг буюу 11.6 тэрбум орчим төгрөг зарцуулдаг болно. Багш нарыг ажилласан жилээр нь бус ажлын амжилт, эцэг эх, хамт олны санал, сэтгэл ханамжид тулгуурлан мэргэжлийн зэргийг нэмэгдүүлж, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Энэ хууль Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны албан болон албан бус сургалтын байгууллагын 55 мянга гаруй багшид хамаарна. Монголын бурхны шашны судрын хамгийн эхэнд “Багш дор мөргөмү” хэмээдэг билээ. Багшаа дээдэлсэн нийгэм л илүү саруул, зөв тогтолцоотой, хөгжил дэвшил нь тогтвортой, иргэндээ ээлтэй байдгийг дэлхийн улс орнуудын туршлага бэлхнээ харуулсаар байна. Хаврын чуулганаар Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Энэ хороо төрийн ажил, үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй, шуурхай болгох, мэдээлэл технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хөгжлийн шинэ гарц нээх, олон улсын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг судлах, цахим бодлогын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажиллана. Түүнчлэн төрийн байгууллагын хүний нөөц, чадавхыг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах ажлыг дэс дараатай, тодорхой үе шаттай хийж, төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжих шийдвэрүүдийг Улсын Их Хурал гаргалаа. Сум, дүүргийн Засаг дарга ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байх, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг дүүргийн Засаг дарга нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw