130 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дэлхий даяар газар тариаланд ашиглах боломжтой үржил шимт газрыг нэмж өргөжүүлэх боломж хомс болсон төдийгүй өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн 75 хувь нэгэнт эргэж буцалтгүйгээр устаж үгүй болсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам нь хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг цаг алдалгүй хамгаалж тэдгээрийг үр дүнтэй ашиглах замаар шинэ сорт хэлбэрүүдийг бүтээж газар тариалангийн үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрүүлэх явдал гэдгийг дэлхийн улс орнууд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг 2001 онд баталжээ. Энэхүү гэрээ нь 2004 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар дэлхийн 145 орон нэгдээд байна. Энэхүү гэрээний үндсэн зорилго нь хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, түүнийг ашигласнаас бий болсон ашгийг Биологийн олон янз байдлын конвенцийн зарчимтай (CBD) уялдуулан шударга, тэгш хуваарилах замаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангах явдал юм. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн санд одоогийн байдлаар 70 гаруй нэр төрлийн 22800 гаруй дээж хадгалагдаж, судалгаа шинжилгээний ажилд ашиглагдаж байна. Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, хүнс, тэжээлийн өндөр ач холбогдолтой шинэ таримал, генетик материалаар таримал ургамлын генийн санг баяжуулж, Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохиромжтой, бүтээмж өндөртэй шинэ сортуудыг бий болгох, дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг судалгаанд ашиглах боломж бүрдэнэ. Ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэгийг хүртэх өргөн боломж нээгдэх ач холбогдолтой юм. Түүнчлэн таримал ургамлын генетик нөөцийн талаар баримтлах бодлого, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчинг бүрдүүлэх, генетикийн нөөцийг бүртгэх, судлах, хадгалах, хамгаалах, доройтол, мөхлөөс сэргийлэх, сайжруулахад дэмжлэг үзүүлж, биотехнологийн бизнесийг хөгжүүлэх боломжуудыг нээх, гадаад улс орнуудтай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг татах боломж нээгдэнэ. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 266343, 95952520
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw