Чуулганы танилцуулга

40 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд ажилласан хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 15 ажлын хэсэг ажилласнаас Улсын Их Хурлын даргын захирамжаар 5, Байнгын хорооны тогтоолоор 10 ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Эдгээрээс 2017 онд 3, 2018 онд 12 ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 101 гишүүн оролцож ажилласан байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 6 ажлын хэсэг удирдамжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэн санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад Байнгын хорооны 4 тогтоол, Байнгын хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр тус тус үүрэг чиглэл өгч ажилласан байна. Бусад ажлын хэсэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүргийн дагуу үргэлжлүүлэн ажиллаж байна. Үүнд: 1. Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд Ажлын хэсгийн ахлагчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1315 тоот албан бичгээр Засгийн газарт ажлын хэсгийн зөвлөмж хүргүүлсэн. “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хийсэн ажлын талаарх мэдээллийг Байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар сонсож, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ, тулгарч буй асуудлын талаар мэдээлэл солилцов. Хуралдаанаас Ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбогдуулан Засгийн газарт холбогдох тогтоол, шийдвэрүүдийг хүргүүллээ. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 2. НББСШУБХ-ны 2018 оны 06 тоот тогтоолоор байгуулагдсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ХНХЯ-нд очиж нийгмийн даатгалын бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Ажлын хэсгийн удирдамж, төлөвлөгөөний төслийг шинэчлэн боловсруулан ажиллаж байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 3. АББГБХ болон НББСШУБХ-ны 2018 оны 03/09 дугаар хамтарсан тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw