Чуулганы танилцуулга

121 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга станц болон нүүрс, химийн үйлдвэрийг Тавантолгойн ордыг түшиглэн барих талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх; -Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээтэй уялдуулан өмнийн говийн бүтээн байгуулалтад шаардагдах усан хангамжийн найдвартай эх үүсвэрийг хангах ажлын хүрээнд гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах боломжийг судлан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгасан болно. Мөн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, 2018 онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан бөгөөд тогтоолын 2 дугаар заалтаар хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгах үүднээс Улсын Их Хурлын 2007 oны 27 дугаар тогтоол, 2010 оны 32, 39 дүгээр тогтоолуудад тус тус өөрчлөлт оруулахаар заажээ. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ц.Мягмарцэрэн Утас: 261541, 88100371

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw