134 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон. Үүнд: 1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрхийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхэд тусгасан. 2.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээч нь улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комисс томилуулах тухай саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, батлуулахаар тусгагдав. 3.Улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болох эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмсэн. 4.Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулагдах харилцаа шинээр тодорхойлогдсон. 5.Улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны болон шалгалттуршилтын нислэгийн ангилал шинээр нэмэгдэж, нислэгийн ангилал тус бүрийн зохицуулалт нарийвчлагдсан. 6.Агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх нислэгийн хөдөлгөөний зохицуулалт нарийвчлагдан зохицуулагдсан. 7.Сургууль-байлдааны нислэгийн осол зөрчлийг зөвхөн улсын нисэхийн нислэгтехникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комисс шалгах зохицуулалт бий болсон. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дараах үр дүнд хүрнэ. Үүнд: - улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт тодорхой болно; - улсын нисэхийн агаарын хөлгийн нислэгийн ангилал, төрөл шинээр тодорхойлогдоно; - шинээр байгуулагдсан Агаарын цэргийн командлалын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж бий болж, эрх зүйн зохицуулалт сайжирна; - агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх нислэгийн хөдөлгөөний зохицуулалт нарийвчлагдан зохицуулагдана. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 266343, 95952520
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw