Чуулганы танилцуулга

164 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эрхэм гишүүд ээ, Ёс зүйг эрхэмлэх, хариуцлагыг бэхжүүлэх асуудал нийт улс даяар нэн чухал байгаа. Энэ чиглэлээр хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал үлгэр дуурайл үзүүлж ажиллана гэдгийг миний бие өмнө нь ч хэлж байсан. Тиймээс ирц бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд хурууны хээний өгөгдөл ашиглах, хуралдаанд оролцсон ирцийг нь сар бүр олон нийтэд мэдээлж байх зэргээр сахилга, хариуцлагыг чангатгасан хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа. Гишүүд нь хуралдаа суухаа байгаад арга ядсандаа ийм өөрчлөлтүүд хийгээгүй юм. Хуралдаан таслах явдал өмнөх парламенттай харьцуулахад бараг 10 дахин багассан. Ард түмний элч, төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон парламентын засаглалын дархлааг нэмэгдүүлэхэд дээрх хуулиуд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Улсын Их Хурал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны үндсэн үзүүлэлт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойллоо. 2019 онд эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьд хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 8 их наяд 888.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 10 их наяд 993.8 тэрбум төгрөг, төсвийн алдагдал 2 их наяд 105.8 тэрбум төгрөг байхаар баталлаа. Эдгээр үзүүлэлтийг 2016 онтой харьцуулахад эдийн засаг 6.8 пунктээр өсч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.5 их наяд төгрөгөөр буюу 3.5 пунктээр нэмэгдэж, төсвийн зарлага 8.4 пунктээр буурахаар байна. Түүнчлэн 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 88.0 хувьтай тэнцэж байсан Засгийн газрын өрийг 2019 онд 32.7 пунктээр бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 55.3 байхаар баталсан. 2019 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч, Тавантолгойн ордын ашиглалт өргөжинө. Газрын тос боловсруулах, нүүрс угаах, гүн боловсруулах болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүдийг барьж эхэлнэ. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өргөтгөх томоохон төслүүд хэрэгжинэ. Ийнхүү уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд урагшилснаар Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, өсөх төдийгүй, төсвийн орлого нэмэгдэж, өр, зээлийн дарамт багасах юм. Улсын Их Хурал Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд БНХАУ, ОХУ-тай байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх хэлэлцээрийг соёрхон баталлаа. Монголын тээвэрчид гуравдагч улс руу авто тээвэр гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээврийн шинэ гарцыг нээж, худалдаа, тээвэр, татвар, даатгалыг харилцан хөнгөвчлөхөөр боллоо. Бид дэлхий хэмээх нэгэн бүлийн бүрэн эрхт гишүүн нь. Бүс нутгийнхаа нэг хэсэг нь. Дэлхийн эдийн засагт чухал нөлөөтэй хоёр их хөрштэй айлсан суудаг. Өөрийн боломжийг алдаж, бусдын замд тээглэж сууж болохгүйг олон улсын харилцааны шинэ хандлага бидэнд сануулж байна. Тиймээс дэлхий рүү гарах гарц нь аль болох олон байх, хөрш болон бусад орнуудтай харилцах хамтын ажиллагаанаас ахиу өгөөж хүртэхийн төлөө санаж бодох зүйл их байна. Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд өрх, иргэнд хүргэх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан зарим асуудлыг энэ онд болон ирэх жилүүдэд шийдвэрлэх боломж бүрдэж байна. Хаврын чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасан. Цаашид хамрах хүрээг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw