116 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга орчны бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг тусгав. Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх; эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх; төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах; хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулж, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр зорилт, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөв. Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгож, мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг бууруулж, урьдчилан сэргийлэх, төрийн өмчийн талаар баримтлах бодлогыг шинэчилж, худалдан авах ажиллагаа, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, стандарт хэмжил зүй, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулах, энхийг сахиулах, улс орны бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд Батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилтыг дэвшүүлэв. Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт 135 арга хэмжээний хүрээнд нийтдээ 8 их наяд 725.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөн тусгалаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас: 267451, 99904989 “ТӨРИЙН ӨМЧӨӨС АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ” улсын их хурлын тогтоолын тАНИЛЦУУЛГА Төрийн болон орон нутгийн өмчийн 2016 оны улсын үзлэг, тооллогын дүнгээр төрийн өмчийн зарим эд хөрөнгийг аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх асуудал тавигдаж, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Тогтоол 2 заалттай бөгөөд 1 дүгээр заалтаар төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар батлахаар заасан бөгөөд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw