Чуулганы танилцуулга

70 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.3.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ Хуралдааны цахим системийн үйлчилгээ А.Программ хангамж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны цахим системийг ашиглан Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 27 удаагийн нийт 133 орчим цагийн нэгдсэн хуралдаанд 469 удаа санал хураалт явуулж, 428 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж, үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах боломжийг олгосон. Байнгын болон дэд, түр хороодын 101 удаагийн нийт 108 орчим цагийн хуралдаанд 547 удаа санал хураалт явуулж, 379 удаа микрофон нээж ажиллуулсан. Б.Хуралдааны дүрсний систем Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 27 удаагийн нэгдсэн хуралдаан, 101 удаагийн Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан, 52 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлгийн мэдээлэл, ажлын хэсэг, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаануудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 2 дугаар суваг, Сансар, Юнивишн, Скаймедиа кабелийн телевизүүд, Төрийн ордны теле сүлжээ болон www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулж, Байнгын хороодын хуралдааныг Скаймедиа IPTV-ийн дотоод сувгаар дамжуулан дотоод сүлжээний 146 хэрэглэгчдэд шууд дамжуулсан. В.Хуралдааны дууны систем Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 27 удаагийн нэгдсэн хуралдаан, 101 удаагийн Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан, 191 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дууны бичлэгийг хийсэн. Мөн хуралдааны дууны бичлэгүүдийг компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байрлуулан хуралдааны тэмдэглэл хөтлөгчид болон эрх бүхий бусад хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Орчуулгын системийг хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа болон 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр НББСШУБХ-ноос зохион байгуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг, 06 дугаар сарын 06-нд Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан “Парламентын хяналт: хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол-Оросын санаачилга-2018” арга хэмжээ, 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн, 06 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүдэд ашигласан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw