Чуулганы танилцуулга

100 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН БУСАД ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр тогтоолд Шүүх байгуулах тухай хуулийг нийцүүлэх үүднээс нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн дунд ажиллаж байгаа дүүргийн эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхийг салгаж, Багахангай дүүрэгт тусад нь дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүрэгт мөн дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулах зохицуулалтыг тусгасан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Түүнчлэн Налайх, Багахангай дүүрэгт тус тусад нь дүүргийн анхан шатны шүүх байгуулахтай холбогдон үүсэх шүүгчийн орон тоо, зохион байгуулалт, төсөв, санхүүгийн асуудлыг Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар тус тус шийдвэрлэхээр хуульчилсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул Утас: 267155, 99089087 ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Дээрх хуулиар өсвөр насны хүн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахаар, бусад тохиолдолд буюу оногдуулсан ялын хэмжээ нь дээрх хязгаарлалтаас даваагүй өсвөр насны хүнд хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ дангаар хэрэглэж болох боломжийг нээж өгсөн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах, тэнсэж болох зохицуулалтыг тус тус хуульчилсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул Утас: 267155, 99089087

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw