126 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА (Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай) Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар батлуулна” гэж заасантай нийцүүлж “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлан гаргасан. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Б.Мажигсүрэн Утас: 267175, 99085067
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw