Чуулганы танилцуулга

23 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Гурав.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, 5 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл, харьяа байгууллагын 2 тайлан, хяналт шалгалтын ажлын 5 тайланг хэлэлцэж, батлуулсан. Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 30 удаа хуралдсан байна. Тайлангийн хугацаанд тус Байнгын хороо хэлэлцэх эсэх тухай 10 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 8 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 5 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй 31 саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 1 удаа хуралдаж, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх мэдээллийн мониторинг” Үндэсний статистикийн хорооны танилцуулга, “Засгийн газрын гурван тулгуурт бодлого ба үндэсний хөгжлийн үзэл баримтлал-30, НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа” Үндэсний хөгжлийн газрын танилцуулгыг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох байгууллагад чиглэл өгч ажиллав. Монгол Улсын консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлах тухай Байнгын хорооны 7 тогтоолыг батлан холбогдох байгууллагад хүргүүллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож, Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурын тогтоолын төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд тус тус хүргүүлэв. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Багшийн хөгжлийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” /“Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 1998 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 55/, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” /“Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 95/ Улсын Их Хурлын тогтоолыг тус тус хэлэлцэж, батлуулсан /Хавсралт 1/. Түүнчлэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw