Чуулганы танилцуулга

79 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2018.05.05-10 Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Г.Солтан, Л.Элдэв-Очир нар Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохиогдсон “Үндэсний бүтээгдэхүүн” олон улсын үзэсгэлэнд оролцож, “Даму” сангийн үйл ажиллагаатай танилцав. 2018.05.05-14 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохиогдсон олон улсын хуралд оролцов. 2018.05.08-10 Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсад ажиллав. 2018.05.08-16 Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо зохиогдсон Олон улсын эмэгтэй захирлуудын холбооны чуулганд оролцож, Вашингтон хотноо “Нийгмийн сүлжээ, үг хэлэх эрх чөлөө, хууль эрх зүйн зохицуулалт” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцов. 2018.05.14-17 Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Анкара хотноо зохиогдсон эрдэм шинжилгээний хуралд оролцов. 2018.05.19-30 Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Л.Энхболд нар Колумбын хариуцлагатай уул уурхайн холбооноос Колумб, Эквадор Улсад зохион байгуулсан туршлага судлах аялалд оролцов. 2018.05.20-23 Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Ч.Улаан нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Төсвийн албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. 2018.05.23-28 Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Оросын Холбооны Улсын Хабаровск хотод ажиллав. 2018.05.25-29 Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Н.Учрал нар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн айлчлалд оролцов. 2018.06.09-10 Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат, Д.Тэрбишдагва нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чиндао хотноо зохиогдсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцов. 2018.06.11-15 Улсын Их Хурлын гишүүн С.Батболд Япон Улсад зохиогдсон “Никкей” чуулга уулзалтад оролцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw