112 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 1.МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР: Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2017 оны жилийн эцсийн байдлаар 7,958.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 29.3 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 9,017.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.2 хувь болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэж байна. Нийт орлого ба тусламжийн дүнд нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 91.4 хувийг, Тогтворжуулалтын сангийн орлого 4.1 хувийг, Ирээдүйн өв сангийн орлого 4.5 хувийг тус тус эзэлж байна. Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн: 2017 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,274.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 591.1 тэрбум төгрөгөөр буюу 8.1 хувиар илүү биелсэн бол өмнөх оны гүйцэтгэлээс 1,439.9 тэрбум төгрөг буюу 19.8 хувиар өссөн байна. Тайлант онд татварын орлогын бүрдүүлэлт 6,315.1 тэрбум төгрөгт хүрч, нийт тэнцвэржүүлсэн орлогын 86.8 хувийг бүрдүүлж, төлөвлөсөн орлогоос 10.4 хувиар буюу 597.4 тэрбум төгрөгөөр давж биелэсэн байна. Харин татварын бус орлогын гүйцэтгэл 959.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 6.3 тэрбум төгрөгөөр тасарч, 99.3 хувийн биелэлттэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл: /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2017 оны батлагдсан төлөвлөгөө 2017 оны гүйцэтгэл Зөрүү Батлагдсан төсөвтэй харьцуулсан хувь 1 Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 7,259.5 7,958.3 698.8 109.6 2 Улсын төсвийн орлого 5,303.1 5,857.1 554.0 110.4 3 Орон нутгийн төсөв 2,375.5 2,437.2 61.7 102.6 4 Нийгмийн даатгалын сангийн төсөв 2,038.2 2,114.2 76.0 103.7 Нэгдсэн төсвийн зарлага санхүүжилт: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 2017 онд 9,017.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 477.1 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw