132 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга байгуулж, сум, дүүрэгт орон нутгийн хамгаалалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын удирдамжийн дагуу зохион байгуулна. Орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээ нь тайван цагийн болон онц болон дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээ гэж хоёр үндсэн төрөл байх бөгөөд эдгээр арга хэмжээ нь орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах, уламжлалт аюулаас урьдчилан сэргийлэх, уламжлалт бус аюулаас хамгаалах, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар улсыг батлан хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Уг хуулиар орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийг байгуулах ба томилгоот нэгжийн бие бүрэлдэхүүнийг дайчилгааны бэлтгэл нөөцийн чөлөөт бүрэлдэхүүнээс сонгон томилно. Орон нутгийн хамгаалалтын сургалтыг цугларалт, хээрийн дадлага, нэгдсэн сургууль гэсэн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хамрагдах бүрэлдэхүүнээр аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын, орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүн, бусад албан тушаалтны болон орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний гэж ангилсан байна. Орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах удирдлагыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх бөгөөд дайны байдлын үеийн орон нутгийн хамгаалалтын зэвсэгт тэмцлийн удирдлагыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын удирдамж, төлөвлөгөөгөөр хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Хуульд аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах, орон нутгийн хамгаалалтын хүч хэрэгслийг томилгоожуулах, орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, техник, материал хэрэгслийг даалгаваржуулах зэрэг бүрэн эрхийг тусгаж өгснөөс гадна иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүргийг тодорхой тусгасан байна. Хууль батлагдсанаар тайван цагт болон улс оронд онц болон дайн байдал тохиолдсон үед төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэд орон нутгаа хэрхэн хамгаалах, орон нутгийн хамгаалалтад бэлтгэх замаар улс орноо батлан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээнүүд цогц байдлаар хэрэгжих эрх зүйн зохицуулалт бий болж, улс орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдах юм. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын батлан хамгаалах / Шинэчилсэн найруулга/ тухай, Дайчилгааны тухай, Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжид холбогдох нэмэлт, өөрчлөлтүүд орсон болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 266343, 95952520
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw