28 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга газрын ажилтнуудаас бүрдсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томьёоллыг бэлтгэх, үр нөлөөний үнэлгээ боловсруулах ажлын дэд хэсэг” байгуулж, төслийн томьёолол дээр ажилласан. Тус ажлын дэд хэсэг 18 удаагийн хуралдаанаар төслийн хувилбаруудыг хэлэлцэж, 12 удаагийн засварласан хувилбар боловсруулсан. 7/ Ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ардчилсан Намын бүлэгт 7 чиглэлээрх 40 заалт бүхий төслийг танилцуулж, Ардчилсан Намын бүлгээс гарсан санал, зөвлөмжийг судлан ажиллаж 7 чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулсан. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийт, улс төрийн намын бүлгүүд, эрдэмтэн, судлаачдад танилцуулан хэлэлцүүлж, тэдгээрээс гаргасан саналуудад дүн шинжилгээ, холбогдох судалгааг хийж, төсөлд оруулах шаардлагатай өөрчлөлтийг тухай бүр тусгаж олон нийтэд ойлгомжтой энгийн хувилбараар болон хууль зүйн техникт оруулсан хувилбарыг тус тус боловсруулаад байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуульд заасны дагуу 6 байгууллагаас санал авах тухай албан бичгийг явуулсан бөгөөд саналыг хүлээн авсны дараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Үндсэн хуулийн комисс” байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа болно. в.Хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар: Тус Байнгын хороо 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж, 100 гаруй хүн оролцов. г.Бусад: Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 9680 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, архивт нийт 55 хуудас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хэлэлцсэн талаарх Улсын Их Хурлын тогтоолын хувийн хэрэг, 212 хуудас бүхий 1 боть хуралдааны тэмдэглэлийг тус тус архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн. Тав.ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Төсвийн байнгын хороо нь Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэн батлах, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлан, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг тодорхойлох, гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх талаар санал, дүгнэлт гаргах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр голлон ажиллалаа. Төсвийн байнгын хороо Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 13 удаа хуралдаж, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 1, мөн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн 9 удаагийн хуралдааныг зохион байгуулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw