43 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ талаар хийгдсэн судалгаа, хэрэгжүүлж байгаа ажлын талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан Улсын Их Хурлын 7 гишүүний нийт 6 асуулгын хариуг тус тус сонсож, асуулга тавьсан гишүүд үг хэлсэн. Нэгдсэн хуралдаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 52 гишүүн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу 156 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-2” хүснэгтээс үзнэ үү/ 3.3.Монгол Улсын Ерөнхий сайдын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийн талаар Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”, “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”, “Хөрс хамгаалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” зэрэг эрүүл мэнд, байгаль орчны төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан асуудлаар нийт 3 удаа мэдээлэл хийж, мэдээллийн үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн 11 гишүүн 55 асуулт асууж, хариулт авсан байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-3” хүснэгтээс үзнэ үү/ Ээлжит чуулганы хугацаанд Байнгын болон Дэд хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын 20 удаагийн мэдээлэл, тайланг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 132 гишүүн 278 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-4” хүснэгтээс үзнэ үү/ 3.4.Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Баяжуулсан хүнсний тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг 4 хуулийн 28 заалтыг хяналтад авч ажилласан байна. Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэдээллийн санд Засгийн газарт болон Засгийн газрын гишүүдэд үүрэг, чиглэл болгосон нийт 75 хуулийн 413 хэсэг, заалт бүртгэгдэж хяналтад байгаагийн 14 хуулийн 21 хэсэг, заалт буюу 18,4 хувь нь бүрэн хэрэгжсэн, 17 хуулийн 30 хэсэг, заалт буюу 22,3 хувь нь хэрэгжих шатанд байгаа, 16 хуулийн 51 хэсэг, заалт буюу 21 хувь нь хэрэгжилт хангалтгүй, 10 хуулийн 14 хэсэг, заалт буюу 13,1 хувь нь хэрэгжээгүй, 18 хуулийн 297 хэсэг, заалт буюу 25,2 хувь нь хугацаа болоогүй байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай, Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг Улсын Их Хурлын нийт 3 тогтоолын 7 заалтаар Засгийн газар болон холбогдох төрийн байгуулагуудад үүрэг, чиглэл өгснийг мэдээллийн санд бүртгэн хяналтанд авсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw