163 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу өнөөдөр өндөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд байнгын, дэд хороод 101 удаа 180 орчим цаг хуралдаж, 304 асуудал, нэгдсэн чуулган 27 удаа, 133 орчим цаг хуралдаж, 181 асуудал хэлэлцжээ. Нэгдсэн чуулганы 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83.0 хувьтай байж, бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 2, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 50-ийг баталлаа. Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь гишүүдийн ирц сайжирсан явдал юм. Үүргээ ухамсарлаж, хариуцлагыг эрхэмлэж ажилласан Та бүхэнд талархал илэрхийлье. Зөвхөн ирц оролцоо төдийгүй, батлан гаргасан хууль тогтоомж, Ажлын хэсэг, хуулийн төсөл болон бусад сэдвийн хэлэлцүүлэг зэрэг тоон үзүүлэлтээр энэ парламент өмнөх Их хурлуудаас илүү бүтээлч байгаа нь Та бүхний зүтгэл, чармайлттай шууд холбоотой гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл болсон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар манай парламент томоохон ахиц өөрчлөлт гаргаж байгааг бас хэлэх хэрэгтэй. Зөвхөн 2018 оны хаврын чуулганы хугацаанд 15 ажлын хэсэгт давхардсан тоогоор 101 гишүүн оролцож, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжилтийг хянан шалгах ажил зохион байгуулжээ. Улсын Их Хурлын гишүүд чуулганы хугацаанд Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн орон сууцны корпораци, Баянхонгор, Дархан-Уул аймгийн мэргэжлийн боловсролын байгууллагууд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК зэрэг 21 байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн танилцжээ. Өнөөдөр бид “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Бүтэн арван жил ярьж, талцаж маргаж, улстөржилтийн нэг сэдэв болсоор ирсэн энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдлээ. Түүнийг дагасан авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замыг Улсын Их Хурлын энэ шийдвэрээрээ тодорхойлсон. Тавантолгой бол дэлхийн хэмжээний орд. Дэлхийд гайхагдах энэ баялаг Монголынх. Монголын баялаг Монголынхоо хөгжил дэвшил, монгол түмнийхээ сайн сайхан амьдралыг тэтгэх эх булаг болох ёстой. Тиймээс орд тойрсон элдэв иш мухаргүй яриа, хоосон улстөржилтөө цэглэж, туршлага сургамжаа санаж, шилдэг менежментэд суурилсан, өндөр үр ашигтай бүтэц бүрдүүлэхийн төлөө хугацаа алдалгүй, эрчтэй, далайцтай ажиллахыг Засгийн газарт даалгаж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр ирэх онуудад эдийн засаг 10-аас дээш хувь өсөж, экспортын орлого 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж, улсын төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрч, дунджаар 5800 орчим ажлын байр бий болно гэж тооцож байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw