77 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн үүрэг, оролцоог бататган, цаашид анхаарвал зохих чиглэл, үйл ажиллагааг тодотгов. Уг уулзалт, зөвлөгөөний үеэр Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны орлогч дарга Лю Чиан тэргүүтэй төлөөлөгчид, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа Б.Н.Гауд тэргүүтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын төлөөлөгчид, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Тайландын парламентын бүлгийн дарга Х.Болорчулуун Тайландын Вант Улсын парламентын гишүүн, Хүн ам, хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жетн Сиратранонттай тус тус хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр төлөөлөгчид Монгол Улс ба эдгээр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, парламент болоод гишүүд хоорондын харилцааны чухлыг санал нэгтэй онцлоод, цаашид хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх тал дээр идэвх, санаачлагатай ажиллахаар тохиролцов. Энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн улс орнуудад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх мэдлэг, мэдээллээ солилцон, хүрсэн үр дүн, туршлагаасаа өөр хоорондоо хуваалцаж, цаашид сайн жишээнүүдийг өөрийн эх оронд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. 5.2.ГАДААДАД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ 2018.06.03-06 Улсын Их Хурлын дарга М.Энхболд Оросын Холбооны Улсын Москва хотноо зохиогдсон “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Г.Тэмүүлэн нар ажиллаж, салбар хуралдаануудад оролцов. Чуулга уулзалтад 22 орноос парламентын дарга, дэд даргын түвшинд оролцож, нийт 96 орны парламентын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Энэхүү чуулга уулзалт орон орны парламентчид уулзан золгож, харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар зөвшилцөх, хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга замыг томъёолох маш сайхан боломжийг бидэнд олгож байна” хэмээн тэмдэглээд, “Газар нутгийн хол ойр, нутаг дэвсгэрийн их, бага, хүн амын олон, цөөнийг үл харгалзан, дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн бүрэн эрхт гишүүн нь бид юм, бид хамтын хүчин чармайлтаар асуудлаа шийдэж чадна гэдгийг мэдрэх нь, нийтлэг зорилгынхоо төлөө гар гараасаа барилцаж нэгдэх нь нэн таатай хэрэг билээ. Чухамхүү ийм боломж бүрдүүлж байгаад энэхүү арга хэмжээний үнэ цэнэ оршино” хэмээн онцолсон. Тус чуулга уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Засгийн газрын Тэргүүний орлогч А.В.Гордеев, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Е.В.Бушмин нартай тус тус уулзав. Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины зөвлөх И.Е.Левитин бараалхав. Эдгээр уулзалтуудын үеэр талууд Монгол, Оросын Холбооны Улсын хамтарсан бүтээн байгуулалт, найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон төслүүдийн талаар ярилцаж, 2019 онд тохиох Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах асуудлаар санал нэгдэв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw