Чуулганы танилцуулга

46 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Монгол Улсын 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэлд болон 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ хийж, танилцуулга болон дүгнэлтийг боловсруулж Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. Хөгжлийн урт хугацааны хөтөлбөр-2030, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон батлагдсан төсөв, гадаад, дотоодын эдийн засгийн төлөвтэй зэрэгцүүлэн судалж, шинжилгээ, дүгнэлт хийсэн. 4.Монгол Улсын макро эдийн засгийн 2017 оны урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны эхний улирлын макро тойм судалгаа хийж, Төсвийн байнгын хороо болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад танилцуулсан. Энэхүү макро тойм судалгаа нь бодит салбар, нэгдсэн төсөв, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, албан нөөц, ажил эрхлэлттэй холбоотой мэдээллийг агуулсан. Макро эдийн засгийн жилийн эцсийн урьдчилсан дүнгээр эдийн засгийн бодит өсөлт 2017 онд 5.1 хувьд хүрч өссөн, үүнд уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтийн нөлөөгөөр экспортын орлого нэмэгдсэн, үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт өсөлт гарсан нь нөлөөлжээ. Өнгөрсөн жилүүдэд буурч байсан нэгдсэн төсвийн орлого 2017 онд 7.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.4 их наяд, төлөвлөгөөнөөс 549.5 тэрбум төгрөгөөр өссөн, төсвийн тэнцлийн ДНБ-нд эзлэх хувь 6.4 хувьтай гарч, өмнөх оноос 8.9 пунктээр, оны төлөвлөсөн дүнгээс 3.1 пунктээр буурч төсвийн тэнцэл сайжирсан, гадаад валютын ханш тогтворжсон, гадаад валютын нөөц 2016 онд 1,092.4 сая ам.доллар байснаа 2017 онд 3,008.1 сая ам.доллар болж өссөн, төлбөрийн тэнцэл 2017 оны эцэст 1,5 тэрбум ам.долларын ашигтай гарсан зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирсан байна. 5.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны 1-5 дугаар сарын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн Байнгын хороодод харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын мэдээллийн хамтаар Байнгын хороодод хүргүүлж, нэгдсэн төсвийн танилцуулга болон холбогдох мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газрын цахим хуудсанд байршуулж ажилласан. Монгол Улсын Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн 2018 оны 1-5 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр гаргасан. 6.Улс, орон нутгийн татварын орлогын сар бүрийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээ, татварын өр, дутуу төвлөрсөн орлогын тайлбар, холбогдох тооцооллын талаарх 2018 оны 1-5 дугаар сарын мэдээллийг Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн. Эдгээр мэдээлэлд тулгуурлан энэ оны 1-5 дугаар сарын Монгол Улсын экспорт, импорт болон гадаад худалдааны тэнцэл, гол нэр төрлийн экспорт, импортын тоо хэмжээ, үнэ ба татварын орлогын талаар дүн шинжилгээ хийж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэн ажилласан. Ингэснээр гадаад худалдааны улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх үнэн зөв, бодитой мэдээ, мэдээллээр Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагыг хангаж ажилласан. 7.Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдэд зориулан төсвийн талаар сурталчилгааны дэлгэрэнүй танилцуулга бэлтгэн удирлагад танилцуулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлж, хөдөлгөөнт оффисын сүлжээний MYParliament цэст цахим хэлбэрээр оруулж, мэдээллээр хангаж ажилласан. 8.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд зардлын тооцоолол хийж, дүгнэлт гаргаж ажилласан. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw