125 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохдоо дээд шатны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байх зарчмыг баримтлан Хүүхэд хамгааллын тухай хуулийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны, орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа” гэсэн 18 дугаар зүйлд 18.3, 18.4 дэх хэсгийг нэмсэн болно. Тухайлбал, дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж чөлөөлөхөөр, 18.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж тус тус томилж, чөлөөлнө” гэж тусгалаа. Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Баяртуяа Утас: 262804, 88606088 “ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА (Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай) Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баталлаа. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна” гэж зааснаар “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2017 оны Монгол Улсын Засгийн газрын 295 дугаар тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор тогтоолын төсөлд тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Р.Болормаа Утас: 262804, 99105419
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw