Чуулганы танилцуулга

97 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5 дахь заалтад заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийг баталсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авна гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн тул уг заалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэх үүднээс хүчингүй болгох, мөн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн “67.1.5” дахь заалтыг эшлэснийг хасах өөрчлөлтийг тусгасан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул Утас: 267155, 99089087 МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, баталсан ба 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэхүү хуулиар терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх”-д нэг адил үйлчлэх талаар, ингэхдээ терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх асуудалд тагнуулын байгууллага, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудалд Санхүүгийн мэдээллийн алба хяналт тавихаар, мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бий болгох, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл Засгийн газрын түвшинд ажиллах зэрэг асуудлыг хуульд шинээр тусгаж, холбогдох заалтуудыг өөрчлөн найруулж хуульчилсан. Тухайлбал: - Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх зорилгоор хуульд тус албаны чиг үүрэг, эрх хэмжээний талаарх зохицуулалтыг өргөжүүлсэн. -“Мэдээлэх үүрэгтэй этгээд”-ийн хүрээг ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн өргөжүүлсэн. Тухайлбал үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw