73 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд ирүүлсэн судалгааны захиалгын мэдээлэл /захиалагчийн нэрсээр/: 1/ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ: • Гадаадын зарим орны нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын талаарх зохицуулалт; • Түрээсийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаарх харьцуулсан судалгаа; 2/ Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ: • Өсвөр үе, хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшил, дотоод сэтгэлийн боловсролын эрх зүйн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгаа; 3/ Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр: • Гадаадын зарим орны албан журмын даатгалын төрөл, хэлбэр ба эрх зүйн орчин; 4/ Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа: • Төсвийн хараат бус байгууллагын эрх зүйн орчны харьцуулсан судалгаа; 5/ Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун: • Казахстан Улсын ашигт малтмалын нөөц ашигласны татвар (роялти)-ын хувь хэмжээ; • Гадаадын зарим орны газрын тосны нөөц ашигласны төлбөр болон бусад төлбөр, нөхөн олговрын хуваарилалтын тогтолцоо, эрх зүйн орчин; 6/ Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар: • Усан замын тээврийн аюулгүй байдлын асуудлаарх харьцуулсан судалгаа; 7/ Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан: • Төрийн мэдлийн банкууд, тэдгээрийн үйл ажиллагааны онцлог, эрх зүйн орчны талаарх харьцуулсан судалгаа; 8/ Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: • Гадаадын зарим улсын Үндсэн хуулийн улс төрийн намын талаарх зохицуулалт ба намын санхүүжилт; • Парламентын бүгд найрамдах улсуудын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэлбэр, зарчим; • Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ард нийтийн санал асуулгаар баталсны дараа албажуулах, хэвлэн нийтлэх, хүчин төгөлдөрт тооцох процесстой холбоотой зарим орны эрх зүйн зохицуулалт; 9/ Улсын Их Хурал, Тамгын газрын удирдлагаас өгсөн үүргийн дагуу гүйцэтгэсэн судалгааны ажлууд: • Бүсчилсэн хөгжил, орон нутаг (сумд)-ийн дэд бүтэц болон хөдөө аж ахуйн зарим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаарх лавлагаа мэдээлэл; • Засгийн газар болон захиргааны байгууллагын шийдвэрийг хянах тогтолцоо, бусад орнуудын туршлага. МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw