167 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга гаргахад үндсэндээ чиглэсэн. Үр дүн ч гарсан. Эдийн засаг төсөөлснөөс илүү дүнгээр сэргэлээ. Монголд итгэх гаднынхны итгэл нэмэгдлээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ өслөө. Аргагүйн эрхэнд гаргасан амаргүй шийдвэрээ зөөллөх эхний боломжууд бас бүрдлээ. Бүрэн эрхийн үлдэж буй хугацаанд Монгол Улсад засаглалын хяналт, тэнцлийг хангах, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, цэвэр өрсөлдөөнд суурилсан сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх суурь хуулиудад өөрчлөлт оруулах томоохон хэрнээ хариуцлагатай ажил биднийг хүлээж байна. Үндэсний эв нэгдлийг хангах, авлигаас ангижрах, зөвхөн хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэхэд бид онцгой анхаарах ёстой. Монгол түмэнд эв нэгдэл эрхэм чухал гэдэгтэй санал нийлэхгүй монгол хүн байхгүй биз ээ. Гэвч эвдрэлцүүлэх, талцуулах, нэгийг нь нөгөөгөөр үзэн ядуулах зохион байгуулалттай технологи газар авч байгааг иргэд байнга сануулах боллоо. Монгол үндэстний эрх ашигт онцгой хор хөнөөлтэй энэ мэт үйлдлээс ангид байх, иргэдээ хамгаалах, сэрэмжлүүлэх үүрэг хууль тогтоогч Та биднийх билээ. Монгол төрийн мөн чанар, ёс дэг, ноён нуруу парламентын энэ танхимаас л илүү тод харагдаж байх учиртай. Үг үйлдэл бүхнээ хянан нягталж, төв голчийг баримтлан, бие ухаанаа тэгшлэн засамжилж явах нь бидний нэр төрийн хэрэг төдийгүй хүндэт үүрэг юм. Улсын Их Хурлын гишүүний эрхэм хүндэт алба бол шагнал биш. Харин шалгуур сорилт юм шүү гэдгийг сануулж хэлэхийг хүсэж байна. Энэ дашрамд Улсын Их Хурлын 19 гишүүний гарын үсэг зурсан “Нээлттэй сонсгол” явуулах албан бичгийг хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснийг мэдэгдье. Чуулган завсарласан ч Байнгын хорооны үйл ажиллагаа үргэлжилж, хуулийн дагуу асуудлаа шийдвэрлэж ажиллах ёстой. Эрхэм гишүүд ээ, Чуулган завсарлах нь иргэд, сонгогчидтойгоо идэвхтэй хамтран ажиллах боломж юм. Энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаарай. “Төрийн ухаан түмэн олонд буй” гэдэг үгийн үнэ цэнийг санаж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, баталсан хууль, шийдвэрээ ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь сайтар сонсохыг Та бүхэндээ захиж байна. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw