Чуулганы танилцуулга

18 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга байгуулагдсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Байнгын хорооны дарга О.Содбилэг, Байнгын хорооны гишүүд болон ажлын албаны ажилтнууд оролцов. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны ажлын албанаас Байнгын хорооны дарга О.Содбилэг болон Байнгын хорооны бусад гишүүдийн дотоод, гадаадын зочид, төлөөлөгчидтэй хийсэн уулзалт, ярилцлага 6, сургалт 2-ыг зохион байгууллаа. Тухайлбал, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Оросын Холбооны Улсын Цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницки тэргүүтэй төлөөлөгчид, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын бага хуралд оролцсон Афганистан, Бутан, Киргизстан, Мьянмар, Лаос, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчид, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаяр, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока тэргүүтэй төлөөлөгчид, 2018 оны 06 дугаар сарын 21ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинийг тус тус хүлээн авч уулзлаа. 2018 оны 04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын АзиНомхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд зохион байгуулагдсан “ЭнэтхэгНомхон далайд баримтлах Америкийн Нэгдсэн Улсын стратеги” сэдэвт олон улсын бага хуралд Байнгын хорооны дарга О.Содбилэг оролцов. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулах сургалт, Инфографикийн сургалт, биеийн тамирын сорил зэрэг сургалт, бэлтгэл, соёл, спортын арга хэмжээ, “Биоаюулгүй байдал, биохамгаалал” сэдэвт сургалтанд Байнгын хорооны ажлын албаныхан бүрэн хамрагдаж оролцсон. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Модиратор хэрхэн ажиллах талаарх сургалтыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад хийсэн. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбооноос хамтран зохион байгуулсан “Хууль зүйн нэр томьёо: хэрэглээ, тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хуралд Байнгын хорооны ажилтнууд илтгэл хэлэлцүүлж оролцсон. Тайлангийн хугацаанд нийт 380 хуудас бүхий 78 өргөдөл, хүсэлт албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Байнгын хорооноос Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 32 албан бичгийг боловсруулж хүргүүлсэн байна. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан бичиг 3-ыг боловсруулан албажуулж хүргүүлсэн байна. Байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл 39870 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, архивт нийт 637 хуудас бүхий 6 хууль, тогтоолын хувийн хэрэг, 481 хуудас бүхий 3 боть зөвшилцсөн гэрээ, конвенцийн хувийн хэрэг, 12 хуудас бүхий 1 боть албан тушаалтан томилох, чөлөөлөх асуудлын хувийн хэрэг, 250 хуудас бүхий 1 боть хууль, тогтоолын эх ноорог, 194 хуудас бүхий 1 боть хуралдааны тэмдэглэлийг тус тус архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw