99 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэхээр заасан. Хууль батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хамгаалсан хуулийн зохицуулалт Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг тус тус зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцээс үзэж, Цэцийн 2017 оны 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон шийдвэрт нийцсэн болно. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ…” гэж заасныг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн гэж үзсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Э.Баярмаа Утас: 260280, 98113371 ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Тахарын албаны тухай хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсонд тооцсон. Үүнтэй холбогдуулан хууль санаачлагчаас Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “тахар” гэсэн нэр томьёог хасахаар хуулийн төсөл боловсруулж батлуулсан. Хууль зүйн байнгын хорооны референт П.Хулан Утас: 267155, 99099867
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw