25 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Бусад ажлын талаар Байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгүүд: 1/ 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Элэгний эмгэггүй Архангай-1” төслийн үр дүнг танилцуулах уулзалт /Архангай аймагт/; 2/ 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Боловсролын хөгжил, шинэчлэлд төрийн бус ерөнхий боловсролын сургуулиудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг; 3/ 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид тавих зорилт” сэдэвт хэлэлцүүлэг; 4/ 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн талаарх бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг; 5/ 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг; 6/ 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Эх, нярайн яаралтай тусламж” сэдэвт сургалт /Архангай аймагт/; 7/ 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг /Хэнтий аймагт/; 8/ 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Сүрьеэ өвчний эрт илрүүлгийг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэг; 9/ 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг /Чингэлтэй дүүрэгт/. Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Архангай, Баянхонгор, Дорноговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудад эрхлэх асуудлын хүрээнд, харьяалах яам, агентлагын төлөөлөлтэй хяналт, шалгалтын ажил хийж, холбогдох байгууллага, иргэдийг оролцуулан уулзалт хийлээ. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны гишүүд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үйл ажиллагаа, Монгол Улсын Багшийн Их Сургуулийн үйл ажиллагаа, Монгол Улсын консерваторийн үйл ажиллагаа, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан болно. Байнгын хороонд хандаж, төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 262 албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, албан бичгийн хариуг холбогдох байгууллага, иргэдэд хуулийн хугацаанд хүргүүлсэн байна. Тайлангийн хугацаанд тус Байнгын хорооноос батлагдсан хууль, тогтоол, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон холбогдох бусад материалыг 950 гаруй удаа олшруулж, Улсын Их Хурлын гишүүд, холбогдох албан тушаалтанд өгсөн болно. Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн хувийн хэргийн 76 хуудас материалыг архивт хүлээлгэн өгсөн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw