50 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4. БОХХААБХ, НББСШУБХ хамтарсан тогтоол 2018.01.04 №01/01 УИХ-ын даргын 2017.12.28-ны өдрийн 212-р захирамжаар байгуулагдсан УИХ болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг I - БЗД, ХУД II - СБД, ЧД III - БГД, СХД дэх холбогдох газрууд 12 2 1 6 8 2018.01.04 Ажлын дэд хэсгийн хуралдаанаар дэд хэсгүүдийн тайлан, санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд хийх ажлын төлөвлөгөөний дагуу Ажлын хэсгийн ахлагчийн 2018.01.31-ний өдрийн 1315 тоот албан бичгээр Засгийн газарт хүргүүлсэн санал, зөвлөмжийн дагуу ажлаа хариуцан ажиллаж байна. 2018.04.04-ний өдрийн Байнгын хорооны хуралдаан дээр ажлын явцын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээллээ танилцуулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 5. НББСШУБХны тогтоол 2018.01.09 №02 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг ХХҮЕГ, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс, Төв аймгийн Батсүмбэр сумын Ахмад настны үндэсний төв, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 5 2 2 1 6 2018.01.09 2018.05.22 НББСШУБХ-ны 2018.05.22 №14 тогтоол Ажлын хэсэг батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ажиллаж, хаврын чуулганы хугацаанд буюу 2018.04.24ний өдөр Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрын, 2018.04.30-наас 05.01-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Политехникийн коллеж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай тус тус танилцаж ажиллав. Ажлын хэсэг 2018.05.14, 21-ний өдөр тус тус хуралдсан. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж 2018.05.22-ны өдрийн 14-р тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw