Чуулганы танилцуулга

166 Монгол Улсын Их Хурлын 2018 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Мөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн байгууллагын орон нутаг дахь удирдлага, зарим ажилтныг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар хуулиудыг өөрчилсөн. Ингэснээр орон нутгийн удирдлагын томилгоонд хөндлөнгөөс хутгалдан оролцдог, мэдлэг, чадвар, туршлагын шударга шалгуур биш, аль нам, хэн гэдэг албан тушаалтанд үйлчилсэн бэ гэдэг улс төрийн үнэлгээ голлох гээд байдаг ёс бус байдлыг халахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Төрийн өмчит хуулийн этгээдийн ашиглахгүй байгаа 28.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 68 хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг аймаг, нийслэлийн өмчид шилжүүлсэн. Энэ шийдвэр хөрөнгийн ашиглалтыг сайжруулж, төсвийн зардлыг хэмнэнэ. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг банкны хувьцаа эзэмшигч, бусад хөрөнгө оруулагчаар тэргүүн ээлжинд хангуулах эрх зүйн шинэ орчин бүрдүүллээ. Ингэснээр дампуурсан нэрээр харилцагчдаа хохироодог, улмаар татвар төлөгчдийн мөнгөөр төрд авдаг явдал үгүй болж, банкны салбарт эрүүл, зөв тогтолцоо бүрдэнэ. Харилцагч, хадгаламж эзэмшигчид учрах эрсдэл бас буурна. Төрийн байгууллагууд бараа, бүтээгдэхүүнийг ялгаатай бөгөөд өндөр үнээр худалдан авдаг, ижил төрлийн барилга, объектийн төсөвт өртгийн зөрүү их, барих явцад өртөг нь нэмэгдэж, төсвийн хөрөнгө үргүй зарцуулагддаг байдлыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хязгаарлалаа. Урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг заавал үндэслэж байхаар боллоо. Засгийн газар бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг богино хугацаанд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой. Улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, төрийн болон банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хуулийн этгээд улсын бүртгэлийн мэдээллийн санд хандан мэдээлэл авах шинэ тогтолцоо бий боллоо. Иргэд цахим үнэмлэхээрээ аль ч байгууллагаас чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдлээ. Улсын бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг нэмж шаарддагийг хязгаарлаж, ТҮЦ машин болон цахим хуудсаар бүх төрлийн лавлагаа, мэдээлэл авах зохицуулалтыг бий болгов. Ийнхүү улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг Улсын Их Хурал энэ чуулганаар бүрэн шийдлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг 2028 он хүртэл 10 жилээр сунгасан нь монгол хүн Монгол нутагтаа эзэн нь байх, газар өмчлөх, өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөөжийг нь хүртэхэд ач холбогдолтой шийдвэр болсон гэж үзэж байна. 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.5 хувь нь газраа үнэгүй өмчлөн авсан байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Иймд нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга нар хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааралдаа авах нь зүйтэй. Эрхэм гишүүд ээ, Энэ парламентын бүрэн эрх замынхаа хагасыг тууллаа. Эхний 4 чуулганы үйл ажиллагаа хямарсан эдийн засгаа өөд татах, буруудсаныг засаж залруулах шийдвэр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw